MMIC платформын нууцлалын бодлого
Вэбсайтын хаяг: www.mmic.com.cn
Шинэчлэн хүчин төгөлдөр болсон огноо: 2026 оны 7 дугаар сарын 28
НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
Энэхүү Нууцлалын бодлого (цаашид “Бодлого” гэх) нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид үндэслэн, Монголын Уул Уурхайн Мэдээллийн Төв (цаашид “MMIC” гэх)-ийн www.mmic.mn вэбсайт болон түүнд холбогдох цахим үйлчилгээ (цаашид “Платформ”)-г ашиглаж буй Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, дамжуулах болон түүнийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
Платформыг ашиглах бусад нөхцөл, тухайлбал бүртгэл, гишүүнчлэл, төлбөр, үйлчилгээ ашиглах журам, хориглосон үйлдэл, оюуны өмч, хариуцлага болон бусад асуудлыг Платформын “Үйлчилгээний нөхцөл”-өөр зохицуулна.
Платформд бүртгүүлэх, нэвтрэх, төлбөр төлөх нь энэхүү бодлогын бүх агуулгыг зөвшөөрсөн гэсэн үг юм.
Нэр томьёоны тайлбар
Энэхүү Бодлогод хэрэглэсэн нэр томьёог холбогдох хууль тогтоомж болон Платформын Үйлчилгээний нөхцөлд заасан утгаар ойлгоно. Үүнд:
“Хувийн мэдээлэл” гэж тодорхой болон тодорхойлогдож болох хувь хүнтэй холбоотой аливаа мэдээлэл.
“Боловсруулах” гэж хувийн мэдээллийг цуглуулах, бүртгэх, хадгалах, өөрчлөх, ашиглах, дамжуулах, устгах болон хуульд заасан бусад хэлбэрээр боловсруулах үйл ажиллагааг.
“Гэрээт харилцагч” гэж MMIC-ийн өмнөөс мэдээлэл боловсруулах, хадгалах, техникийн болон бусад холбогдох үйлчилгээ үзүүлдэг гуравдагч этгээдийг тус тус ойлгоно (жишээ нь: сервер, cloud үйлчилгээ үзүүлэгч г.м)
Үйлчилгээний нөхцөлтэй холбогдох хамаарал
Хэрэглэгч бүртгэлийн явцад “Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна” гэсэн сонголтыг идэвхжүүлснээр өөрийн хувийн мэдээллийг энэхүү Бодлогод заасны дагуу боловсруулах цахим зөвшөөрөл өгсөнд тооцно. Хэрэглэгч энэхүү зөвшөөрлөөс хэдийд ч татгалзах эрхтэй бөгөөд ингэснээр зөвшөөрөл шаардсан тодорхой үйлчилгээг (жишээ нь: лицензийн хүсэлт, зөвлөх үйлчилгээний хүсэлт) үзүүлэх боломжгүй болохыг анхаарна уу.
ХОЁР. ЦУГЛУУЛАХ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
Хэрэглэгчийн зөвшөөрөлтэй өгсөн мэдээлэл
Бүртгэлтэй холбоотой мэдээлэл: Овог, нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, нэвтрэх нууц үг.
Хуулийн этгээдтэй холбоотой мэдээлэл: Аж ахуйн нэгжийн бүтэн нэр, регистрийн дугаар, холбогдох ажилтны нэр, холбоо барих дугаар, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны хаяг, нэхэмжлэх гаргах хаяг, харилцах дансны мэдээлэл.
Лиценз болон үйлчилгээний хүсэлттэй холбоотой мэдээлэл: Лицензийн код, лицензийн файл, компанийн нэр, регистрийн дугаар, и-мэйл, утасны дугаар, холбогдох ажилтны нэр, компанийн бичиг баримт, хүсэлтийн зорилго, хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай бусад мэдээллийг цуглуулж болно.
Зөвлөх үйлчилгээний харилцааны мэдээлэл: Уул уурхайн зөвлөгөө хүсэх хүсэлт, хөрөнгө оруулалтын сонирхол, тендерийн мэдээлэл, үйлчлүүлэгчийн үйлчилгээний харилцааны түүх.
Төлбөрийн гүйлгээний мэдээлэл: Төлбөрийн захиалгын дугаар, төлбөрийн дүн, төлбөрийн суваг, нэхэмжлэх гаргасан түүх, гишүүний захиалгын багцын түүх.
MMIC-тэй холбоо барих, санал хүсэлт, гомдол илгээх үед өгсөн мэдээлэл.
Автоматаар цуглуулах мэдээлэл
Төхөөрөмжийн таних тэмдэг: төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем, хөтөчийн төрөл, IP хаяг.
Хандалтын болон үйлдлийн бүртгэл: нэвтрэх/гарах цаг, үзсэн хуудас, дарсан холбоос, хайлтын түлхүүр үг, татаж авсан түүх, өгөгдөл экспортолсон түүх, GIS газрын зургийн хайлтын зан төлөв.
Cookie өгөгдөл: нэвтрэх төлөвийг хадгалах, гишүүний эрхийг бүртгэх, тохирсон уул уурхайн мэдээллийг түгээх зорилгоор ашиглана.
Байршлын ерөнхий мэдээлэл: IP хаягт үндэслэсэн улс, хот түвшний ерөнхий байршил (нарийвчилсан GPS байршил биш).
Цуглуулах шаардлагагүй мэдээлэл
Платформ нь иргэний үнэмлэхний дугаар, банкны картын бүтэн дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн, эмзэг мэдээллийг албадан цуглуулахгүй. Зөвхөн нэхэмжлэх гаргах тохиолдолд аж ахуйн нэгжийн санхүүгийн мэдээллийг шаардлагатай хэмжээгээр цуглуулах бөгөөд биометрик, нарийвчилсан байршлын мэдээллийг албадан цуглуулахгүй болно.
Платформ нь Cookie ашиглан нэвтрэх төлөвийг хадгалах, гишүүний эрхийг бүртгэх, тохирсон уул уурхайн мэдээллийг түгээх, хуудасны ачааллын хурдыг оновчтой болгох зорилгоор ашигладаг. Хэрэглэгч хөтчийн тохиргоогоор Cookie-г унтраах боломжтой боловч ингэснээр нэвтрэх хугацаа дуусах, гишүүний үйл ажиллагаа зөв ажиллахгүй байх зэрэг асуудал үүсч болзошгүй. Платформ нь Cookie-гээр иргэний үнэмлэхний дугаар, банкны карт зэрэг эмзэг мэдээллийг цуглуулахгүй.
ГУРАВ. МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БА ЗОРИЛГО
Мэдээлэл боловсруулах үндэслэл
MMIC нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах үндэслэлийн аль нэгээр боловсруулна.
Үйлчилгээний нөхцөлийн дагуу гэрээ байгуулах, хэрэгжүүлэх.
Хэрэглэгчийн өгсөн зөвшөөрөлд үндэслэх (жишээ нь: холбогдох мэйлрүү маркетингийн сурталчилгааны шинжтэй мэдээлэл илгээх)
Хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх.
MMIC болон Хэрэглэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах.
Мэдээлэл боловсруулах зорилго
MMIC нь цуглуулсан хувийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулна. Үүнд:
Бүртгэл: Бүртгүүлэх, нэвтрэх, баталгаажуулах, нууц үг сэргээх, бүртгэлийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага.
Платформын үйлчилгээг үзүүлэх: Гишүүний эрх нээх, лицензийн хайлт, зөвлөх үйлчилгээ, уул уурхайн мэдээллийн товхимол, тендерийн мэдэгдэл, зах зээлийн үнийн өөрчлөлтийн сануулга илгээх.
Төлбөр, санхүү: Төлбөрийг боловсруулах, нэхэмжлэх гаргах, гүйлгээний дэвсгэрт бүртгэх, улсын санхүүгийн хадгалалтын шаардлагыг хангах.
Хэрэглэгчийн хүсэлт: Хүсэлт, лавлагаанд хариу өгөх, бүртгэлийн алдааг засах, гомдол, борлуулалтын дараах үйлчилгээг зохицуулах.
Платформын хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах.
Платформын үйлчилгээ, мэдээллийн чанарыг сайжруулах.
Зөвшөөрөлгүй нэвтрэлт, залилан болон мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх.
Хэрэглэгчийн зөвшөөрсөн тохиолдолд мэдээллийн болон маркетингийн мэдэгдэл хүргүүлэх.
Хууль тогтоомжид заасан бусад үүргийг биелүүлэх.
ДӨРӨВ. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХУВААЛЦАХ, ДАМЖУУЛАХ
MMIC нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн хууль тогтоомж, энэхүү Бодлогод заасан үндэслэл, зорилгын хүрээнд шаардлагатай хэмжээгээр хуваалцаж, дамжуулна. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бус зорилгоор худалдах, түрээслэх эсхүл ашиг хонжоо олох зорилгоор бусдад ашиглуулахгүй.
Зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаанд хуваалцах тохиолдол
Төлбөрийн байгууллага: Гүйлгээг боловсруулахад зөвхөн захиалгын дүн, аж ахуйн нэгжийн нэрийг дамжуулна, бүрэн холбоо барих мэдээллийг задруулахгүй.
Үүлэн сервер, аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч (Гэрээт харилцагч): Зөвхөн өгөгдөл хадгалах, дайралтаас хамгаалах зорилгоор, өгөгдлийн нууцлалын гэрээ байгуулж, хэрэглэгчийн мэдээллийг өөр зорилгоор ашиглахыг хориглоно.
Имэйл, богино мессенжерийн үйлчилгээ үзүүлэгч: Зөвхөн захиалсан мэдээллийг түгээх зорилгоор ашиглах бөгөөд нэмэлт маркетингийн зорилгоор дахин ашиглахгүй.
MMIC болон Хэрэглэгчийн эрх, өмч, аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй шаардлагатай тохиолдолд.
Хууль ёсны албан журмын дагуу: Шүүх, цагдаа, татвар, тагнуул, цахим хөгжлийн алба зэрэг эрх бүхий байгууллагаас хууль ёсны шаардлага ирүүлсэн тохиолдолд хуулийн дагуу тохирох мэдээллийг хүргэнэ.
Хэрэглэгч нь платформын тэмдэглэл, зөвлөгөөний хэсэгт аж ахуйн нэгжийн холбоо барих мэдээллээ үлдээсэн бол сайн дураараа ил болгосон гэж үзнэ. Бусад хэрэглэгчид хэвийн байдлаар үзэх боломжтой бөгөөд платформ нь ил болгосон мэдээллийн алдагдлын хариуцлагыг хүлээхгүй.
Платформын өөрчлөлт, компанийн нэгдэл, бизнесийн шилжилт зэрэг тохиолдолд.
Бүх хамтын ажиллагааны гуравдагч этгээд нууцлалын гэрээнд гарын үсэг зурж, мэдээллийн ашиглалтын хүрээг чанд хязгаарлана.
Гуравдагч этгээдэд хуваалцахыг хориглох. Гэрээт харилцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн MMIC-ээс тодорхойлсон зорилгын хүрээнд боловсруулж, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байна.
MMIC-ийн ашиглаж буй сервер, cloud болон бусад техникийн үйлчилгээ гадаад улсад байрладаг тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээ авсны үндсэн дээр тухайн улс руу дамжуулж болно.
ТАВ. МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАХ ХУГАЦАА
MMIC нь хувийн мэдээллийг боловсруулах зорилгод шаардлагатай хугацаанд болон хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.
Мэдээллийн төрөл, боловсруулах зорилгоос хамааран хадгалах хугацааг дараах байдлаар тогтоож болно. Үүнд:
бүртгэлийн мэдээлэл — Хэрэглэгчийн бүртгэл хүчинтэй байх хугацаанд
төлбөр, санхүүгийн болон гүйлгээний мэдээлэл — хууль тогтоомжид заасан хугацаанд
хандалт, үйлдлийн болон техникийн бүртгэл — 180 хоног
зөвлөгөө, харилцааны түүх — үйлчилгээний дараах хүсэлт, маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай хугацаанд, гэхдээ 3 жилээс илүүгүй.
Дээрхээс бусад тохиолдолд MMIC нь хувийн мэдээллийг хэрэглэгчийн бүртгэл идэвхтэй байх хугацаанд, эсвэл Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаагаар хадгална.
Хадгалах хугацаа дууссан буюу боловсруулах зорилго биелсэн тохиолдолд, хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол мэдээллийг устгах, эсвэл архивлах арга хэмжээ авна.
ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХ
Хэрэглэгч нь холбогдох хууль тогтоомжид заасан хүрээнд дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
Танилцах эрх: Нэвтрэх, өөрийн бүртгүүлсэн мэдээлэл, гүйлгээ, зөвлөгөө, сурталчилгааны захиалгын түүхийг үзэх.
Засварлуулах эрх: Утас, и-мэйл, аж ахуйн нэгжийн мэдээлэлд алдаа гарсан болөөрөө засварлах, эсвэл хүсэлт гаргаж засварлуулах.
Устгах/цуцлах эрх: Бүртгэл цуцлах хүсэлт гаргаснаар хуулиар хадгалах шаардлагатай мэдээллээс бусад хувийн мэдээллийг устгал хийж хадгална.
Зөвшөөрлөө эргүүлэн татах эрх: И-мэйл, богино мессежийн сурталчилгааг хааж, маркетингийн зөвшөөрлөө эргүүлэн татах боломжтой. Зөвшөөрлийг эргүүлэн татсан нь тухайн зөвшөөрлийг үндэслэн өмнө нь хийсэн боловсруулалтын хууль ёсны байдалд нөлөөлөхгүй.
Гомдол гаргах эрх: Хувийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар MMIC-д, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагад гомдол гаргах.
Хуулбарлан авах/экспортлох эрх: Өөрийн бүх зөвлөгөөний түүхийг дотоод архивт хадгалах зорилгоор экспортлох хүсэлт гаргах.
Эрхээ хэрэгжүүлэх хүсэлт гаргах: Хэрэглэгч дээрх эрхээ Платформын онлайн үйлчилгээ эсхүл info@mmic.mn и-мэйл хаягаар хүсэлт гарган хэрэгжүүлж болно. MMIC нь хүсэлт гаргагчийн бүртгэлийн эзэмшигч мөн эсэхийг шаардлагатай хэмжээнд баталгаажуулсны дараа хүсэлтийг холбогдох хууль тогтоомж болон энэхүү Бодлогын дагуу шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэхэд нэмэлт мэдээлэл шаардлагатай, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүсэлтийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хангах боломжгүй тохиолдолд MMIC энэ талаар шалтгааныг тайлбарлана.
ДОЛОО. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Мэдээ дамжуулалтын шифр: Вэбсайт бүхэлдээ HTTPS протоколоор дамжуулагдах ба гар утас, аж ахуйн нэгжийн санхүүгийн мэдээллийг нэмэлт хамгаалалттайгаар хадгална.
Хандах эрхийн түвшин: Дотоод ажилтнууд зөвхөн ажлын үүрэгт шаардлагатай хэрэглэгчийн өгөгдөлд хандах эрхтэй бөгөөд бүх үйлдэлд хяналтын түүх үлдэнэ.
Серверийн хамгаалалт: Галт хана, дайралт илрүүлэх систем, өгөгдлийг тогтмол нөөцлөх зэрэг техникийн арга хэмжээ.
Зохион байгуулалтын арга хэмжээ: Нэвтрэх эрхийн хяналт, аюулгүй байдлын хяналт, ажилтны нэвтрэх эрхийг хязгаарлах.
Ажилтны нууцлалын хязгаарлалт: Бүх ажилтан нууцлалын гэрээнд гарын үсэг зурж, хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй задруулсан тохиолдолд иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээнэ.
MMIC нь хэрэглэгчийн мэдээлэлд үндэслэн, хүний оролцоогүй автомат шийдвэр гаргалт хийдэггүй.
Аюулгүй байдлын үйл явдлын хариу арга хэмжээ: Мэдээлэл алдагдсан аюулгүй байдлын үйл явдал гарвал MMIC нэн даруй хаах арга хэмжээ авч, хууль тогтоомжийн дагуу нөлөөлөгдсөн хэрэглэгчдэд шуурхай мэдэгдэнэ.
MMIC нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах боломжит арга хэмжээг авч ажиллах боловч интернэт, цахим орчин болон гуравдагч этгээдийн системийн онцлогоос шалтгаалан мэдээллийн аюулгүй байдлыг бүх нөхцөлд бүрэн баталгаажуулах боломжгүй.
Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил гарсан тохиолдолд MMIC нь холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээг авч, шаардлагатай тохиолдолд холбогдох этгээдэд мэдэгдэнэ.
НАЙМ. НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН МЭДЭЭЛЭЛ
Платформын үйлчилгээ нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хувь хүн болон хуулийн этгээдэд зориулагдсан болно.
Хэрэв насанд хүрээгүй хүний хувийн мэдээлэл Платформд бүртгэгдсэн болохыг MMIC мэдсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шаардлагатай арга хэмжээ авна.
ЕС. ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ БА МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
Энэхүү Бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид захирагдана. Энэхүү Бодлоготой холбоотой аливаа маргааныг талууд эхлээд харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд эс тохиролцвол Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий шүүх байгууллагаар шийдвэрлүүлнэ.
АРАВ. БУСАД ЗҮЙЛ
Платформ нь гуравдагч этгээдийн вебсайт, цахим үйлчилгээ болон бусад эх сурвалж руу шилжих холбоос агуулж болно.
Тухайн холбоосоор дамжин гуравдагч этгээдийн үйлчилгээ ашигласан тохиолдолд тухайн этгээдийн хувийн мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа нь өөрийн нууцлалын бодлого болон холбогдох нөхцөлөөр зохицуулагдана.
MMIC нь хууль тогтоомжийн өөрчлөлт, мэдээлэл боловсруулах үйл ажиллагааны өөрчлөлт болон Платформын үйл ажиллагаатай холбоотой шаардлагын дагуу энэхүү Бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
Бодлогын шинэчилсэн хувилбарыг Платформд нийтэлж, шаардлагатай тохиолдолд бүртгэлтэй и-мэйл хаягаар Хэрэглэгчид мэдэгдэнэ.
АРВАН НЭГ. ХОЛБОО БАРИХ
Нууцлал болон хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт, санал, гомдлыг Платформын онлайн үйлчилгээ эсхүл info@mmic.mn и-мэйл хаягаар ирүүлнэ.

