Компаниуд
Энержи Ресурс ХХК

Энержи Ресурс ХХК

ИдэвхтэйМонголХязгаарлагдмал хариуцлагатай компаниMMC

Байгуулагдсан огноо

2005-08-08

Зах зээлийн үнэлгээ

9.624B USD

Байгууллагын мэдээлэл

Компанийн төрөлХязгаарлагдмал хариуцлагатай компани
БиржHKG / MMC
ISINKYG6264V1361
Утас+97670122279И-мэйлcontact@mmc.mn

Бизнесийн чиглэл

Уул уурхай

Ерөнхий мэдээлэл

Энержи Ресурс ХХК нь 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани бөгөөд Монголын уул уурхайн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Тус компани нь М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг үндэсний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан. 2010 онд Энержи Ресурс компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, Монголын компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасан түүхэн амжилтыг үзүүлсэн.

Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Ухаа худаг коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,962 га талбай бүхий, 11952А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Ухаа худаг уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн бөгөөд богино хугацаанд буюу 2–3 жилийн дотор нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг техник, нийгмийн дэд бүтцийг бүрдүүлсэн, дэлхийн жишигт нийцсэн аж үйлдвэрийн цогцолбор болон хөгжсөн.

Өнөөдрийн байдлаар тус компани нь нүүрсийг дотооддоо угаан баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортолдог тэргүүлэгч аж ахуйн нэгжийн нэг бөгөөд Монгол нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Энержи Ресурс ХХК нь Ухаа худаг төслийг цогцоор нь хөгжүүлэхэд нийт 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Мөн 2009 оноос хойш улсын төсөвт 3 их наяд гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, дотоодын 2,000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажилласан байна.

2026 оны байдлаар тус компани 2,900 орчим үндсэн ажилтантай бөгөөд үүний 40 орчим хувийг орон нутгийн иргэд эзэлж байна. Үүнээс гадна Ухаа худаг цогцолборын хүрээнд нийт 5,000 орчим хүнийг шууд ажлын байраар хангаж байна.

Энержи Ресурс ХХК нь 2010 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын ТОП-5 аж ахуйн нэгжийн нэгээр тогтмол шалгарч ирсэн бөгөөд экспортын орлого, татвар, ажлын байр зэрэг үзүүлэлтээр дамжуулан улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсаар байна.

Энержи Ресурс ХХК | MMIC