Компаниуд
Эрдэнэс Тавантолгой ХК

Эрдэнэс Тавантолгой ХК

ИдэвхтэйМонголХувьцаат компаниETT

Байгууллагын мэдээлэл

Компанийн төрөлХувьцаат компани
Өмчийн хэлбэрТөрийн өмчит
Утас+97675055555И-мэйлinfo@erdenestt.mn

Бизнесийн чиглэл

Уул уурхай

Ерөнхий мэдээлэл

Компанийн тухай

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2010 оны 12 дугаар сарын 23-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймгийн нутагт, Монгол-Хятадын хилээс 250 км зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд юм. Байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зорилгоор 2012 онд 2.5 сая иргэнд 1,072 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн байна.

Нөөц болон хувь эзэмшил

Тус компани геологи, хайгуулын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсний үр дүнд нөөцөө 29 хувиар нэмэгдүүлж, 2024 онд нийт нүүрсний нөөцийг 8.1 тэрбум тонн хэмээн шинэчлэн тогтоожээ. Нийт 12 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үүний 73.5 хувийг төр, 26.4 хувийг иргэд, 0.1 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Төлөөлөн удирдах зөвлөл нь төрийн төлөөлөл 5, хараат бус гишүүн 4 гэсэн бүрэлдэхүүнтэй.

Тусгай зөвшөөрөл болон хөрөнгө оруулалттай компаниуд

Олон улсын болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд ашиглалтын 8 тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байна. Мөн дараах компаниудад хувь эзэмшдэг:

  • "Тавантолгой төмөр зам" ХХК — 100%
  • "Тавантолгой түлш" ХХК — 51%
  • "Гашуунсухайт авто зам" ХХК — 40%
  • "Тавантолгой дулааны цахилгаан станц" ХХК — 30%
  • "Гашуунсухайт төмөр зам" ХХК — 17%
Эрдэнэс Тавантолгой ХК | MMIC